Ашигт малтмал

"Эрдэнэс-Тавантолгой” ХК Нэгдсэн менежментийн тогтолцооны хүрээнд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо гэсэн гурван стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Манай улсын эдийн засаг үндсэндээ уул уурхайн салбараас хараат болсон. Учир нь энэ оны байдлаар экспортын нийт бүтээгдэхүүний 86, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71, ДНБ-ий 18, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна.

2018 оны төсвийн төсөл, үүнийг дагалдан гарах бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тусгай зөвшөөрөл болон газрын наймаатай эрс шийдэмгий тэмцэхээ мэдэгдлээ.

-Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт Хэт дугуй гэдэг газар тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа Тулга жаргалант гэдэг компанитай холбогдуулаад орон нутгийн иргэд болоод сумын засаг даргаас гомдол ирсэн. Тухайн гомдлын дагуу Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэс, уулын хэлтэс болон мэргэжлийн бусад байгууллагууд нийлсэн ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан байгаа.

Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс явуулж байгаа бодлого, оновчтой менежментийн үр дүнд энэ оны эхний 7 сарын байдлаар нийт төмөр замаар 1.67 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын яамнаас мэдээлсэн.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намраас Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэх мэдээллийг үгүйсгээгүй. Энэ өдрүүдэд Сангийн яаман дээр ОУВС-гийнхан уг асуудлаар ажиллаж буй юм. ОУВС-гийн зүгээс “Стэнд бай” хөтөлбөр нэрийн дор эдийн засаг нь дампуурахад хүрсэн, эсвэл дампуурахад тун ойртсон орнуудад богино хугацааны санхүүгийн өндөр сахилгатай зээл олгодог.