Х.Клинтон Ардчилсан намаас нэр дэвших нь тодорхой болов

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Хиллари Клинтон, Берни Сандерс нарын өрсөлдөөн үндсэндээ Клинтоны ялалтаар өндөрлөж байна.

Би Ардчилсан намыг төлөөлж ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ. Энэ нь ямар ч эргэлзээгүй болсон гэж Клинтон “CNN”-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

Харин Дональд Трамп Бүгд найрамдах намаас нэр дэвших нь тодорхой болсон учир Берни Сандерсын хувьд өрсөлдөөнөөс гарахаас өөр аргагүйд хүрээд байна. Гэсэн хэдий ч тэрбээр Ардчилсан намын Их хурал болох хүртэл сунгаанд оролцохоо мэдэгдсэн билээ.

Клинтон төлөөлөгчдийн саналын ихэнхийг аль хэдийн авсан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Невада муж улсад болсон Ардчилсан намын хурлын үеэр Сандерсыг дэмжигчид болон албаны хүмүүс хоорондоо сөргөлдсөн нь нам дотор хагарал гарахад хүргэж болзошгүй хэмээн Ардчилсан намын удирдлага санаа зовниж байна.

Их сурвалж: www.zaluu.mn