Дэд бүтэц

-Энэхүү авто замын төсөл хэрэгжсэнээр Тавантолгойн бүлэг орд газрын нүүрсийг экспортлох шинэ гарц нээгдэнэ-

Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Богинын амын уулзварт буюу Богдхан уулын дархан цаазат газар "Шунхлай трейдинг" ХХК шатахуун түгээх станц /ШТС/ барих ажлыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлжээ.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэж байна. 

Европын Холбооны удирдагчид эдийн засгаа сэргээх багцын талаар тохиролцоонд хүрч, коронавирусний вакцины туршилтуудын талаар найдвар төрүүлсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор нефтийн үнэ мягмар гарагт нэг гаруй ам.доллароор өслөө. 

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай цөөн хором уулзлаа.

Хурдны замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нарын албаны хүмүүс оролцлоо.

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан 2017 оноос “Шөнийн тээвэрлэлтийн ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай” тушаал мөрдөгдөж эхэлснээр эрэлт ихтэй 10 чиглэлд шөнийн тээвэрлэлтийн үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлсэн байдаг.

"АСЕМ"-ын 11 дүгээр уулзалтанд Монгол Улс хэдэн төгрөг зарцуулсан бэ. уулзалтын төгсгөлд хийсэн тайлан хурлын үеэр тухайн үеийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ, 2016 оны төсөвт 21 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнийг уулзалт зохион байгуулах байр танхим, зочид төлөөлөгчдийн унаа, хот тохижилт, дэд бүтэц, аюулгүй байдлын хамгаалалтанд ашиглагдах автомашин зэрэг тоног төхөөрөмжид зарцуулсан" гэсэн.

элхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Манай улс 2015 онд есөн мэргэжлээр анх удаа оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, өрөг угсралт, тогооч, цахилгаан гэсэн зургаан мэргэжлээр оролцлоо. Мэргэжлийн олимп хэмээгддэг тус нэр хүндтэй олон улсын тэмцээнд 59 орны 1300 оролцогч, 51 мэргэжлээр ур чадвараа сорилоо.

Тус судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.

Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8га талбай өртсөн ба үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнийг 100 хувь чөлөөлж дууслаа.

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн хараагүй ажилчдын 90 айлын орон сууц бэлэн болж өнөөдөр оршин суугчдаа хүлээн авлаа. Барилгын ажил нь өнгөрсөн 2015 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар улиралд ийнхүү бүрэн ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн аваад байна.

Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд буй.

Сэлэнгэ мөрний сав газарт салхин цахилгаан станц байгуулж, эрчим хүчний сүлжээг сайжруулах зорилгоор Дэлхийн банкнаас Монгол Улсад 6 сая ам.доллар өглөө гэж “Байгаль нуурын асуудлаарх Буриадын бүс нутгийн нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Сергей Шапхаев мягмаргарагт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.