Н.Алтанхуягийг хэний захиалгаар шалгахаар болов

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж эхэлсэн талаар Н.Алтанхуяг өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. 

Тэрбээр, “АТГ нүүрсний хэргээр баахан дуудаж байцаасан, ТАГНУУЛаас нууц гэж байцаалт авсан, одоо мэдэгдэл хийсэн гэж Цагдаагийн ОНЦ ХҮНД гэмт хэрэгтэй тэмцэх газраас зарлан дуудах ирлээ. Байцаалт өгнө” хэмээн бичиж зарлан дуудах хуудасны зургийг нийтэлжээ.

Сүүлийн үед АН-ынхан дотроо тун түнжин муутай байгаа. Тэр тусмаа Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын лидерүүдэд нэлээд барцад учирч байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Мөн энэ бүхнийг АН-ыг ялагдуулахын тулд дотоодоос нь хийж буй операци гэсэн тайлбар ч бий. 

Уг нь АН ирэх сонгуульд ялъя гэвэл нэгдмэл байдлаа хадгалж, "Шинэчлэлийн" Засгийн  газрын нэрээр олон ажил хийсэн Н.Алтанхуягаа ганцаардуулж болохгүй гэсэн гаргалгаа хэнд ч тодорхой. Удаан хугацаанд намынхантайгаа харилцаа муутай байсан Н.Алтанхуяг сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүмжилж эхэлсэн. Улмаар намын дарга З.Энхболд нь ч түүнээс жийрхэж эхэлсэн байж магадгүй. Мөн энэ удаад Н.Алтанхуягийг шалгах ажиллагаа нэлээд дээрээс шийдэж, зандарсан захиалга болох нь тодорхой юм.