Хар тамхины хэргээр зургаан хүн баригджээ

2016 он гарсаар БНХАУ-д Монголын зургаан иргэн хар тамхины хэрэгт холбогджээ. Тэдний нэгд нь 15 жилийн ял бөгсөн бөгөөд бусдынх нь хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна. БНХАУ хар тамхитай хатуу тэмцэнэ гэдгээ зарлаад байгаа билээ. Ялангуяа хар тамхины хэрэгт БНХАУ-д цаазын ял оноодог юм. Сүүлийн үед Монголын иргэд хар тамхи тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд ашиглах, татан оролцуулах нь нэмэгджээ. Ялангуяа 18-29 насны монгол залуус Эрээн хотод хар тамхины хэрэгт ихээр холбогдож байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна.

Их сурвалж: www.news.mn