О.Энхтамир: Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганаас даяаршсан дэлхийн чиг хандлагыг сонирхлоо

Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалтанд Таван Богд групп ивээн тэтгэгчээр оролцож, хамтран ажилласан юм. Таван Богд менежмент компанийн үйлдвэрлэл, борлуулалтын хэлтсийн дарга, Улаанбаатар принт хэвлэх үйлдвэрийг удирддаг О.Энхтамираас хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалтын онцлогын талаар тодруулсан юм.

-Танай Улаанбаатар принтинг хэвлэх үйлдвэр зах зээлд ямар брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж олны хүртээл болгож байгаа вэ?

-Миний хувьд Улаанбаатар притинг хэвлэх үйлдвэрийг удирддаг. Манай компанийн зүгээс хөрөнгө оруулагч чуулга уулзалтанд ивээн тэтгэгчээр хамтран ажилласан. Манай компанийг хэрэглэгчид сайн мэднэ. Ялангуяа арван жилийн сургуулийн хүүхдүүд сайн мэддэг монгол дэвтрийг үйлдвэрлэж, брэнд болоод байна. Тодруулж хэлбэл, Монголын зах зээлд гадны импортыг орлоод сурагч, оюутнуудыг 12-96 хуудас дэвтрээр хангадаг. Үүнээс гадна цаасны хэвлэлийн зах зээлд тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэгд тооцогдож, Монголын маш олон компаниудыг хэвлэлийн үйлчилгээгээр хангаж байна. Түүнчлэн амьдралын дуучин Хүний хөгжлийн хөдөлгөөний тэмдэглэлийн дэвтэр, зурхайч Л.Тэрбишийн цаг тооллын бичгийг зах зээлд нийлүүлдэг болсноор олон хэрэглэгчийн таашаалд нийцэж байна.

-Энэ чуулга уулзалтаас ямар шинэ санаа, сэдэв олж харав. Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалтаас ямар төрлийн хөрөнгө даллаж байна вэ?

-Хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалтанд олон компани, байгууллагын төлөөлөл сонирхолтой сэдвээр ярьж байна. Даяаршсан 21 дугаар зуунд бизнесийн байгууллагууд ямар үйл ажиллагаа явуулж, ирээдүйн чиг хандлага ямар байх ёстой талаар хүмүүс их сонирхож, яриа өрнүүллээ. Бид энэ чуулганаас хамтран ажиллах бизнесийн байгууллагууд, цаашид гүйцэтгэж болох түншлэлүүдийг бий болгох зорилгоор оролцлоо. Миний хувьд Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганаас даяаршсан дэлхийн чиг хандлагыг сонирхлоо. Мөн Монголын бизнесийн чиг хандлага ямар чиглэлд явж байгаа талаар зөвлөхүүдийн зөвлөмж, судалгааг танилцсан.

 Б.Баярмаа