Бай Чун Лин: Хятадын ШУА 50-аад улс оронтой хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг

Монголд айлчилсан БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Линээс Хятадын шинжлэх ухааны гадаад харилцааны талаар тодрууллаа.

 -БНХАУ-ын ШУА-ийн үйл ажиллагаа дэлхийд ямар түвшинд явагдаж байна вэ?

 -БНХАУ-ын ШУА нь олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны академи болон төсөл хэрэгжүүлэх байгууллагуудтай хамтарч ажилладаг.Бид улс орнуудын эдийн засаг болон шинжлэх ухаан, техник технологи, инновцийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж болох талаар тухайн орны шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачидтай хамтарч төсөл судалгааны ажил хэрэгжүүлж байгаа.

-Гадаадын ямар орнуудтай ямар чиглэлд түлхүү ажиллаж байна вэ?

-Манай улсын ШУА нь 50-аад улс оронтой хамтын ажиллагааны гэрээний дагуу ажилладаг. Үүнээс хамрах хүрээний хувьд өөр өөр улсуудтай өөр өөр түвшинд ажиллаж байна. Хөгжиж байгаа орнуудын Дэлхийн академийн ерөнхийлөгчийн хувьд би болон бид хөгжиж байгаа болон буурай зарим орнуудын хөгжлийг урагшлууан хөгжүүлэхийн тулд шинжлэх ухааны түвшинд Латин Америк, Дундад Азийн орнуудтай түлхүү ажиллаж байгаа. Одоогийн байдлаар академийн хүрээнд Өмнөд, Латин Америк, Зүүн хойд, Дундад Ази, Африкийн орнуудаас 9 оронтой хамтын ажиллагаатай. Судалгааны чиглэл Латин Америкийн хувьд цаг уурын, Дунд Азийн хувьд өвс ургамал, экологи, Африкийн хувьд байгалийн баялаг чиглэлээр хамтарч судалгааны ажил хийж байна.

Б.Баярмаа