Өнөөдөр ихэнх нутгаар үүлшиж, 23-34хэм дулаан

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно.

 Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говын аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүнээс секундэд 5-10 метр.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.