УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хэлсэн үгийг та ойлгож байна уу

Эрхэм гишүүний хэлсэн үг


Эрхэм гишүүний хэлсэн үг

УИХ-д Эрдэнэт хотоос сонгогдон сууж буй Д.Дамба-Очир байнгын хорооны ээлжит хурал дээр хэдэн үг хэлхэж хэлэх гэж их зүдрэв. Уг нь Төсвийн байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатартын саналыг л дэмжиж үг хэлээд байгаа бололтой юм. Ингээд түүний хэлсэн үгийг цаасан дээр буулгаж сонирхоё.
Д.Дамба-Очир: Зүгээр концессын хуулийг концессыг бол оруулаад батлаад явья гэж бүгдээрээ дээр дооргүй ярьсан шүү дээ. Засгийн газар ингээд татаад авчихсан нь ойлгомжгүй байгаа байхгүй юу. Өнөөдөр ингээд хэрүүл уруул дээр дооргүй ярьж байгаа нь Засгийн газар концессын хуулийг татаж аваад Эдийн засгийн байнгын хороон дээр хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн ш тээ уг нь. Концессоо аваад явья гэсэн цэгцэлье гэсэн. Гэтэл одоо Засгийн газар одоо буцаагаад авч байгаа нь ойлгомжгүй байна шүү дээ. Төсвийн байнгын хороо бол аргаа бараад оруулж ирж байхад, яагаад гэвэл ОУВС-гийн өмнө үүрэг хүлээчихсэн юм байна. Тэгэхээр өнөөдөр ерөөсөө төсвийн байнгын хорооны талаар хэдүүлээ явахгүй бол ОУВС-гийн тавьж байгаа шаардлагыг хэдүүлээ биелүүлээд явахаас өөр аргагүй юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр би ахиад хэлж байна. Засгийн газар оруулж ирээд л болиулдаг, буцаагаад татдаг энэ юмнуудаа болих хэрэгтэй. Тэгээд энийг батлаад явахаас өөр аргагүй байх гэж би бодож байна. Ямар яалт ч үгүй төсвийн байнгын хороо бол оруулж ирж байгаа юм байна. Манай Хүрэлбаатар даргын юуг бол би ойлгож байна. Төсвийн байнгын ойлгож байна. Энийг батлаад явахаас өөр арга байхгүй. Тийм учраас энийг дэмжээд явья гэж гишүүдээ уриалах байна.