Гарлаа, дэвлээ, давлаа

Хэдхэн хоногийн дараа улсын баяр наадам болох гэж байгаа тул Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат жүжигчин Дарийн Дамдины тухай товч өгүүлье.

 

Энэ зууны яг тэг дунд vеэс нэр нь тодорч, ид хаваа гайхуулан ихийн их амжилт гарган барилдаж явсан алдарт бөх, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дарийн Дамдин 1931 оны хонь жил Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын алдарт Уйлган голд төржээ.

Түүний бага нас тэр үеийн малчин айлын хүүхдүүдийн нэгэн адил өөр хоорондоо барилдаж, ишиг хурга адуу мал хариулах, ууланд мод бэлдэх, ан гөрөөнд явах зэргээр өсчээ. Д.Дамдин 10 орчим наснаасаа л цамцаа хүү татаж зодгорхуу юм хийж өмсөөд л барилдаж байдаг жаал байсан гэдэг.

Тэр 15 наснаасаа л Хангал, Цагаан-Үүр сумын хооронд шар тэргээр жин тээх, барилгын дүнз зүсэх зэрэг хатуу хөтүү ажилд идэвхийлэн оролцож эхэлсэн нь бяр сууж, тэнхээ ороход нь ихээхэн үүрэг болсон ба чухам л ирээдvйн хэнд ч дийлдэхгvй их аварга болох vvд хаалга нээгдсэн гэлтэй. Гурван аварга төрсөн өлгий нутгийн хvv арван хэдхэн наснаасаа эхлэн сумын наадмын аманд гардаг болжээ.

Хүү 20 нас хvртлээ сумын наадамд гурваас илvv давж чадаагvй байсан ба цэрэгт явсан жил буюу 20 настай байхдаа сумын наадамд барилдахаар бэлтгэж, хуучин даалимбан дээлээ угааж бэлдэж байтал ээж нь шинэ даалимбан дээл хийж өгчээ.

Сайхан саарал даавуун тэрлэг өмсөж бvрх малгай хэлтгий тавьсан Дамдин хvv өөрийгөө бяр хvч нь жагсаж явааг ухаараагvй байсан ба уг наадамд гурав давж даваа ханалаа гэж бодсон хvv дөрвийн даваанд сумын сайн бөх Сандагийг ганц дугтартал өвсөн тvvдэг шиг өнхрөөд өгчээ.

Үлдсэн даваануудад Дамдин хvvгийн гарт өртөх ганц сайн бөх байгаагvй гэлтэй тvvртэлгvй тvрvvлжээ.

Ийнхvv их аварга маань 1951 онд 20 насандаа Монгол бөхийн цолын эхийн эхлэл болох сумын заан хэмээх цолыг анх хvртсэн байна. Үүнийхээ дараа мөн онд Чандмань-Өндөр сумын наадамд Дамдин хvvгийн гараас барих бөх байсангvй учир тvрvvлж, Эрдэнэбулган сумын наадамд очиж барилдаад дөрөв даваад тавийн даваанд улсын начин Баасан Цагаан-Үүр сумын шинэ зааныг амлаж давжээ.

Дараагийн даваанд Д.Дамдин нутгийн хашир бөх сумын заан Жаамаад амлагдаж өвгөн хvнийг зөөлөн унагая гэсэн шиг зөөлөн дугтартал өөдөөс өнхөрч ирээд хөлд нь хавиран давхралдан унажээ. Энэ барилдаан нь залуу хvvд маш том сургамж өгсөн ба уг барилдаанд бараг давсан байсан хэр нь гадны бөх гэсэн үү унасанд тооцжээ.

Удалгvй Улаанбаатарт цэрэгт ирж энэ нь улсын томчуудтай гар зөрvvлэх сайхан боломж байлаа. Тэр оныхоо өвөл циркийн томоохон барилдаанд анх удаа барилдаж, эсгий гуталтай гарч хvмvvст ямар хачин бөх вэ гэж хэлvvлж байсан ч уг барилдаанд vзvvрлэж олны харааг булаажээ.

1952 оны улсын наадамд зургаа давж долоогийн даваанд Чимэд-Очир аваргад унаж начин болжээ. Энэ vеээс эхлэн Дамдингийн гараас барих чилээг нь гэргэх бөх ховор болжээ. 1953, 1954 онд тав, зургаа даваад өнгөрчээ. 1955 оны наадмыг Дамдингийнх эсвэл заан болно гэж хvн бvр ярилцаж байлаа. Гэтэл хоёрын даваанд унажээ. Энэ аваргын хамгийн азгvй барилдаан байсан ба vvнээс хойш 29 жил барилдахдаа хоёроос дээш давж байлаа.

1956 онд улсын арслан С.Самданжигмэд, арслан Г.Цоодол, шинэ заан У.Мижиддорж, Д.Дамдин нар vлдэж хоёр арслан хоёр заан цолтон барилдаж С.Санданжигмэд арслантай vзvvр тvрvvнд vлдэж тун ч торсонгvй тvрvvлжээ. Тэр цагаас хойш таван жил дараалан хэний ч аавын хvvд тахимаа өгөлгvй тvрvvлж ардын хувьсгалын баяр наадамд шинэ амжилт тогтоожээ.

1961 оны наадмын баярын жагсаалд машин тэргэн дээр ёслол гvйцэтгэж явсан Д.Дамдин хэн нэгний хариуцлагагvй vйлдлээс болж өндрөөс унан хөлдөө гэмтэл аван эмнэлгээс шууд цэнгэлдэх хvрээлэн орж барилдаад vзvvрлэжээ.

Үүнээс хойш улсын наадамд дахин тvрvvлээгvй ч таван удаа vзvvрлэж, таван удаа их шөвөгт, шөвгийн найм, арван зургаад тус тус дөрөв vлдэж улсад 37 жил барилдаж 23 шөвгөрсөн алдарт аварга юм.

Улсын наадамд шөвгөрсөн тоогоороо хоёрт, тvрvvлсэн тоогоороо тавд ордог том амжилтын эзэн билээ.

Бөхөөс гадна циркийн сайн жvжигчин, хvндийн өргөлтийн спортын мастер, олон жил өөрийн орны рекордыг хамгаалсан алдартай тамирчин байв. Циркийн талбарт 850 кг өргөх vзvvлбэрийг олон жил vзvvлэн дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж байсан гавъяатай хvн.

Түүний ид байхад бөх сонирхогчид “Гарлаа, дэвлээ, давлаа” хэмээн гуравхан үг хэлдэг байсан түүхтэй. Тэгэхээр ямар бөх байсан нь тодорхой байгаа юм.

 













Нийтэлсэн: У.Баярсайхан