Хонь 70-180 мянган төгрөгийн ханштай байна


Хот дотор амьд мал борлуулахыг хориглосон шийдвэр гарсан учир Эмээлт зах, Баянзүрхийн товчоо орчимд малын захыг төвлөрүүлсэн. Энэ жил бороо хур багатай, гандуухан байгаагаас малын тарга, тэвээрэг тааруухан байна. Иймээс наадмын хонь, ямааны үнэ ханш ч өмнө оныхоос буурсан тухай малчид ярьлаа. Эмээлт захад борлуулагдаж буй малын үнэ тарга тэвээргээсээ хамаараад 50-180 мянган төгрөгийн ханштай байна.