Обама Мишель хоёрын хайрын түүх

Хосууд 1989 онд анх учиржээ. Тэр үед Мишель  хуулийн фирмд зөвлөхөөр ажилладаг байсан бөгөөд нэг зуны турш Харвардын Хуулийн сургуульд ажиллахаар болжээ. Харин Обама Харвардад суралцдаг байсан аж. Хэдийгээр Обама хуульд дуртай биш байсан ч Мишельд дурлаж орхижээ.

Эхний болзооноосоо л тэр намайг урхидчихсан хэмээн Мишель нэгэнтээ хэлж байжээ.

Хосууд гурван  жил үерхсэнийхээ дараа 1992 оны аравдугаар сарын 3-нд хуримаа хийсэн бөгөөд нэгэн ярилцлагандаа Мишель:

-Барак надад баян тансаг амьдралыг амлаагүй, харин сонирхолтой амьдралыг амласан. Энэ амлалтандаа ч тэр хүрч чадсан гэжээ.

Гэвч бүх зүйл бас үргэлж төгс байсангүй. Олны анхаарлыг ихээхэн татсан үйл явдал бол 2013 оны Нелсон Манделагийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр Обама Данийн Ерөнхий сайдтай хөөрхөөн сээтэгнэгнээд амжсан явдал юм. Энэ бол хамгийн дуулиантай селфи байлаа. Тухайн үед Обамагийн эмэгтэй дэмжигчид түүнийг ийм үйлдэл гаргасныхаа төлөө Мишелиэс уучлал гуйх ёстой гэж хэвлэлээр шуугиж байв. Мэдээж олны нүдэнд байнга өртөж явдаг хүмүүсийн хувьд багахан алдаа гаргах төдийд тэнгэр хөмрөх шиг болдог бизээ.

Мишель Обама хоёрын романтик зургуудаас