Наранд биеэ шарах ашигтай хугацаа 10-20 минут

Зуны улирал болж амралтад амарч буй хүн бүр наранд биеэ ээн шардаг нь амралтыг сайхан өнгөрүүлэх нэг арга. Нөгөөтэйгүүр хүний биед Д амин дэм дутагдах нь төрөл бүрийн өвчний шалтгаан болдог. Иймд Д амин дэмийг хүний биед боловсруулахад нар чухал үүрэг гүйцэтгэдэг гэхэд болно.

 

Гэвч эрдэмтэд нарны цацрагийг ашигтай төдийгүй бас хортой болохыг тогтоожээ. Арьсны түлэгдэл болон хавдар авахгүйн тулд наранд хэдий хугацаагаар биеэ шарж болох талаар Испанийн мэргэжилтнүүд "Нарны цацрагийн дор хүний байх хугацаа хязгаартай байх ба улирлаас хамааран янз бүр байна" гэж үзжээ.

Жишээлбэл, хавар болон зун наранд биеэ шарах ашигтай хугацаа 10-20 минут аж. Тэд хүмүүс наранд 30-аас илүү минут байж эрсдэлд ордог болохыг тэмдэглэсэн байна.

Өвлийн улиралд харин 2 цаг орчим наранд байж болно.