Цэргийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралд хошууч генерал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Халзанхүүгийн Батбилэгт бригадын генерал, Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Наваансүрэнгийн Ганболдод бригадын генерал цол тус тус хүртээв.

Цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардуулан өгөв.