Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль: Тулааны урлагийн тамирчин Х.Баттулгын ялалт

УЛААНБААТАР. /BBC/. Бизнесмэн мөн хуучны тулааны урлагийн од мэт алдаршсан тамирчин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа.


Х. Баттулга нь нийт тоологдсон 87 хувийн санал хураалтаас 50.7 хувийн санал авсан гэж сонгуулийн комиссоос мэдэгджээ. Сөрөг хүчин болох Ардчилсан Нам /АН/-аас нэр дэвшсэн 54 настай уг нэр дэвшигч нь Үл хөдлөх хөрөнгийн том хөрөнгтөн бөгөөд хуучны Монгол бөхийн тамирчин ажээ.

Түүний бизнесийн хүрээнд зочид буудал, хүнсний үйлдвэрлэл болон Чингис Хаанаас сэдэвлэсэн соёл амралтын хүрээлэн зэрэг багтдаг.

Ноён Х.Баттулгын хэлснээр “Монгол яллаа”. Тэрбээр хэлэхдээ “Өгсөн амлалтынхаа дагуу би эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх болон Монголчуудыг өргүй болгохын төлөөх ажлаа шууд эхлүүлнэ” гэжээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дундаас түүний явуулсан кампанит ажлын амлалтууд нь уул уурхайгаас гарах эд баялгийг Монголчуудад илүү хүртээмжтэй болгож, жирийн Монгол иргэдийн хувийн өр зээлийн хамтаар улс орны өрийг шийдвэрлэх юм.

2011 онд гарсан уул уурхайн тэсрэлт нь Монгол Улсын ДНБ-ийг 17.5 хувиар өсгөж, дэлхийд хамгийн хурдан өсч буй эдийн засагтай улс орон болгожээ. Гэвч энэхүү амжилт нь богино хугацаанд буцаж эргэсэн бөгөөд өнгөрсөн оны 8 дугаар сард, түүхий эдийн үнийн бууралтын улмаас Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валют болж хувирсан юм.

Сонгуулийн албан ёсны хариу ням гарагт гарах бол, Х. Баттулгын өрсөлдөгч М.Энхболд нь 41 хувийн саналаар хоцорчээ.

"Reuters" мэдээллийн агентлагын мэдээлснээр, нэр дэвшигчдийн сонголтод эсэргүүцлээ илэрхийлсэн 100 мянга гаруй хоосон саналын хуудас тоологдсон байна.

Одоогийн байдлаар Х.Баттулгад тулгарч буй бэрхшээлтэй асуудал нь уг улс төрчийн өрсөлдөгч болох Монгол Ардын Нам /МАН/-ын гишүүд давамгайлсан УИХ юм.

Хятад, Орос зэрэг хоёр том гүрний дунд орших сийрэг хүн амтай тус улсын хувьд мөн адил эдийн засгийн асуудлуудтай нүүр тулаад байгаа аж. Олон Улсын Валютын Сан /ОУВС/-аас 5 дугаар сард тус улсад 5.5 тэрбум доллар /4.3 тэрбум фунт/-ын тусламжийг шилжүүлэн өгсөн юм.

http://www.bbc.com/news/world-asia-40541606
МОНЦАМЭ Х.Сарнай