Си Зиньпин Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ

Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдож албан үүрэгтээ орсон Халтмаагийн Баттулгад БНХАУ-ын дарга Си Зиньпин баяр хүргэсэн цахилгаан утас ирүүлсэн байна. Хятадын удирдагч цахилгаан утсандаа Хятад, Монголын ард түмний язгуур эрх ашиг сонирхлын үүднээс хоёр талын харилцааг цаашид бэхжүүлэхэд Бээжин бэлэн байгагаа тэмдэглэсэн байна.

 

“Хятад улс Монголтой цаашид бүх талын, стратегийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ, харилцан бие биеэ хүндэтгэх, бие биенийхээ асуудлыг шийдвэрлэх үндсэн дээр улс төрийн чухал чухал асуудлаа шийдвэрлэн хамтарч ажиллахад бэлэн байна” гэж Си Зиньпин цахилгаан утсандаа тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ БНХАУ-ын тэргүүн Хятад Монгол хоёр улс ойрын хамгийн сайн хөрш байж, харилцан бие биедээ тусламжийн гараа сунгахад бэлэн байдаг юм гэснийг “Жунго синьвэнь” сонин онцолсон байна.

Долдугаар сарын 7-нд болсон Сонгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчин Ардчилсан намын нэр двэшигч Халтмаагийн Баттулга 50,6 хувийн санал авч ялсан юм.