Жастин Бибер дэлхий даяар хийж буй аялан тоглолтоо зогсоожээ

Дуучин Жастин Бибер дэлхийг тойрох аялан тоглолтоо гэнэт цуцалж 10 дугаар сарын 10-ны хүртэл АНУ болон Азийн орнуудад хийх гэж байсан 14 концертоо тоглохоос татгалзжээ. Энэ тухай даваа гарагт дуучны албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

 

“Урьдчилсан харах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Жастин Бибер дэлхийг тойрох аялан тоглолтынхоо үлдсэн хэсгийг хийхгүй байхаар шийдсэн. Жастин шүтэн бишрэгчиддээ хайртай, тиймээс тэдний урмыг хугалахыг хүсээгүй. Гэхдээ удтал бодсоны эцэст аялан тоглолтын хүрээнд дахин концерт тоглохгүй байх шийдвэр гаргасан” хэмээн уг мэдээлэлд дурджээ.

Тасалбар худалдаж авсан үзэгчдэд мөнгийг нь буцаан олгох аж.

Өдгөө 23 настай Ж.Биберийн дэлхийг тойрох ээлжит аялан тоглолт энэ оны 3 дугаар сард эхэлснээс хойш Европ, Африк, Өмнөд Америк, Азид 150 гаруй удаа концерт тогложээ. Дуучин Жастин Бибер “Грэмми”-ийн шагналыг хүртсэн ба One Time, Baby, Believe зэрэг хит дуунуудын зохиосон юм.