ЕБС-иуд ирэх сарын 02-ноос ердийн хуваариар хичээллэнэ

Ирэх пүрэв гараг буюу есдүгээр сарын нэгний өдөр төрийн болон төрийн бус өмчийн дунд сургуулиудад хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулах чиглэл гарлаа.
 
Улсын хэмжээнд ЕБС-иуд есдүгээр сарын нэгний өглөө 08:00- 08:40 цагийн хооронд нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах юм.
1-12 дугаар ангийн бүх бүлгийн сурагчдад үргэлжлүүлэн 09:00-09:40 цагийн хооронд “Монголын нууц товчоо” сэдвээр хичээл заах аж.
 
 
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг