Өвөр Монголын анхны өндөр хурдны галт тэрэг замд гарлаа

БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ны анхны өндөр хурдны галт тэрэг өнөөдөр тус орны нийслэл Хөх хотын зүүн хэсгээс 250 км/ц-ийн хурдтайгаар Улаанцав хотыг зорин хөдөлжээ.

 

Уг галт тэрэг өчигдөр туршилт хийсэн бөгөөд туршилт амжилттай болсон юм.

Тус хоёр хотын хооронд өмнө нь 1 цаг гаруй явдаг байсан бол өндөр хурдны галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлснээр туулах хугацааг 40 минут болгож богиносгож байгаа юм.

Энэ 126 км маршрут нь “Бүс ба Зам” санаачилгад чухал үүрэг гүйцэтгэх Жанчхүү-Хөх хот чиглэлийн төмөр замын нэг хэсэг билээ.