Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 20 жилийн ял оноолоо

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдаанаас оноолоо.

Ингэхдээ өмнөх шүүх хурлаас өгсөн ялын хэмжээ, зүйл заалтыг шинэ Эрүүгийн хуулийн заалтын дагуу өөрчилж, хамгийн дээд ял болох 20 жилийн ял оноосон юм. Мөн ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо.