Таван аймаг тарваган тахлын идэвхтэй голомттой байна

Тарваган тахал өвчний идэвхжил эхэлж байгаатай холбогдуулан иргэд мэргэжлийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЗОСҮТ-өөс сэрэмжлүүлж байна.

 

Манай улсын Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймагт сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсанидэвхтэй голомттой байгаа юм. Иймд эдгээр нутагт ажиллаж, амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөлөө.