Анжелина Жоли ээж болно

Жүжигчин Анжелина Жоли долоо дахь хүүхдээ төрүүлэхээр болсон тухай “Elle" сэтгүүлд мэдээлсэн байна. Жүжигчин бүсгүйн дотны хүний хэлснээр, Анжелина Жоли нэгэн залуутай дотно үерхэж байгаа бөгөөд хосууд хүүхэдтэй болохоор телөвлөжээ.

 

   Жоли 13 жил хамт амьдарсан жүжигчин Брэд Питтээс салсны дараа тэрхүү нууцлаг залуутай уулзах болсон байна. Эх сурвалжид мэдээлснээр, Анжелинагийн болзоот залуу Ойрхи Дорнодоос гаралтай, 50 настай ба Оксфордын их сургууль төгсчээ. Тэрбээр жүжигчин бүсгүйтэй танилцсаныхаа дараа гэр бүлээ цуцлуулсан байна.

   Жоли төрөх хүүхдийнхээ эцгийн тухай мэдээллийг нууцалж байгаа аж. Харин Брэд Питт загвар өмсөгч Сиенна Миллертэй болзох болжээ.