Ер бусын үйлчилгээ үзүүлэгчид

Бизнес гэдэг бодит бараа таваар гэж та бодож байна уу. Тэгвэл эрэлт байгаа ямар ч салбарт бизнес эрхэлж болдгийн жишээ бол доорх үйлчилгээнүүд. Өнөөдөр та хүссэнээ захиалаад авах боломжтой болсоор байна. Ингээд дэлхий дээр байдаг ер бусын үйлчилгээ эрхлэгчдийн талаарх мэдээллийн сонирхоорой.

“Уучлал хүсэх” Япон үйлчилгээ

Уучлал хүснэ гэдэг амаргүй зүйл шүү. Ялангуяа нэр төрөө эрхэмлэж дээдэлдэг япончуудын хувьд хамгийн хүнд давааны нэг бол уучлал хүсэх.  Тэгвэл Японыт таны өмнөөс уучлал хүсэх үйлчилгээ үзүүлдэг компани нэг биш байдаг гэнэ.  Энэ компанийн ажилчид таны өмнөөс хэнээс ч ямар ч төрлийн уучлал гуйж чаддаг.  Мэдээж, төлбөртэйгээр шүү дээ.  Хэрвээ таны өмнөөс утсаар уучлал хүсэх бол 96 ам.доллар,  биеэр уучлал хүсэх бол 240 ам.долларын төлбөр авдаг.

Унаанд бөөлжис нь цутгадаг хүмүүст зориулсан автобус

Хэрвээ уртаас урт аянд автобусаар явах хэрэгтэй болбол та бөөлжис цутгахаас сэргийлдэг үйлчилгээтэй автобус сонгож болно. АНУ-ын зарим мужид ийм автобус тусгайлан үйлчилдэг. Төлбөр мөнгөний хувьд багагүй үнэтэй ч бөөлжихөөс сэргийлэх элдэв төрлийн эм бэлдмэл, уут, тосгуур гээд бүх зүйл энэ автобусанд бий.

Түрээсийн гөлөг

Юта мужид хөөрхөн зөөлхөн үстэй гөлөгийг та цагийн 15 ам.доллараар түрээслэж болно.  Компани таны түрээслэхийг хүссэн гөлөгийг хаягаар чинь хүргээд л өгнө. Үйлчилгээний гол зорилго нь мэдээж дөрвөн хөлт андыг шинэ гэр бүлтэй болгох. Түрээсээр гөлөг авсан үйлчлүүлэгчдийн ихэнх нь түүнийг гэр бүлийнхээ нэг гишүүн болгохыг хүсдэг гэнэ.

Папараццидах үйлчилгээ

Та өөрийгөө хэзээ нэгэн цагт нэр хүндтэй болно гэж итгэдэг үү.  Тэгвэл та 500 ам.доллараар өөрийгөө нэр алдартай нэгэн болж гэж мэдрэх юм. «Celeb 4 a Day» буюу “Нэг өдөр л нэр алдартай” гэх нэртэй нэгэн комани танд папарацциуд болон фанатуудыг санал болгоно.  Таны хөлслөж авсан хүмүүс гудамжинд таныг бишрэн хашгирч гарын үсэг хүсч, харин папарацциуд  энд тэндээс зураг аваад.  Нью-Йорк, Лос-Анжелес, Сан-Францискод энэ үйлчилгээг танд санал болгоно.

Дуудлагаар ирдэг одой эр

Та мартагдашгүй үдэшлэг хийхийг хүсч байна уу.  Хэрвээ та АНУ, Англи, Канадад амьдардаг бол  бяцхан одойчуудыг үдэшлэгтээ урьж, тэд та бүхнийг хөгжөөж баясгах үүрэг гүйцэтгэнэ.

Түрээсийн эмээ

Австралийн “ Түрээсийн эмээ” компани янз бүрийн бүхий л мэдлэг мэдээлэл мэргэжилтэй эмээг танд түрээслэхийг санал болгоно.  Төлбөрийг цагаар тооцдог.  Эмээгийн гарын амтат бялуу за тэгээд сайхан түүх гээд та өөрт хэрэгтэй эмээгээ түрээслэж болох гэнэ шүү.  

 Өөрийнх нь чандраар хөрөг бүтээх үйлчилгээ

Виржинийн нэгэн компани таны нас барсан төрөл төрөгсдийн чандраар нь хөргийг нь урлаж өгдөг байна.  127 ам.доллараар та хүсвэл аавынхаа чандрыг хөрөг болгоод хадгалж болох нь.


Түрээсийн тахиа

Австралийн нэгэн компани танд гэрийн тэжээмэл амьтан түрээслэхийг санал болгоно. Гэхдээ тэр амьтан нь тахиа. Компанийн уриа нь “ Хэрвээ та тахиаг буцааж өгч байгаа бол түрээслэлээ гэж бод. Харин үлдээхээр шийдсэн бол худалдаж авсан гэж бодъё”


Цаазын ял сонссон ялтанд сүүлчийн хоол хүргэх үйлчилгээ

 “Сүүлийн хоол” компани Торонтод байрладаг.  Тэд  цаазын ял авсан гэмт хэрэгтний сүүлчийн хоолны захиалгыг авдаг.  Хоолыг дагалдан хэрэгтнийг дууриалган хийсэн цаасан баг болоод диск хүргэлтээр очдог. Ямар санагдаж байна. Үнэхээр хачин үйлчилгээ байна уу.

Түрээсийн анд

“RentAFriend” нэртэй сайтынхан танд хэрэгтэй байгаа найзыг чинь түрээсээр санал болгодог. Олон нийтийн арга хэмжээнд зориулж, таны найз нөхдийг хөгжөөх, за тэгээд өөр ямар  нэгэн тохиолдолд шаардлагатай байгаа найдаа цагинй 10 ам.доллараар түрээслээрэй. Тус сайт 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

Гадаадын иргэнийг түрээслэх үйлчилгээ

Японын нэгэн компани өөрийнхөө үйлчлүүлэгчдад  гадаадын иргэнийг түрээсээр авахыг санал болгодог. Хэрвээ та сайн ажил хайж байгаа эсвэл гадаадын оюутан бол энэ компанид хандаж болох нь.

Таны өмнөөс дугаарлах үйлчилгээ

Нью-Йоркид зарим үйлчилгээг авахын тулд багагүй дугаарлах хэрэг гардаг. Тэгвэл та цагт 25 ам.доллар эсвэл 30 минутад 10 ам.доллар төлөөд таны өмнөөс дугаарлах нэгнийг түрээслэж болох нь.

 Бүсгүйчүүдэд хандрахад туслагч түрээслэнэ

Нью-Йоркийн “Professional Wingman” компани Бостон Лос Анжелос гэдэг хотод ч үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн ажилтнууд эрчүүдэд бүсгүйчүүдийг дэгээдэхэд тусладаг. Өөртөө итгэлтэй бас дажгүй царайлаг эрчүүд тантай найз мэт харагдаад л бүсгүйчүүдийг уургалахад туслана. За тэгээд дараагийн ажил нь таниас шалтгаална.


Баар, шөнийн клубын дотоод орчны тухай мэдээллийг хүргэх үйлчилгээ

Заримдаа та сэтгэл санаагаа сэргээх гээд бааранд ормоор бас шөнийн клубт бүжиглэмээр санагддаг уу. “iPhone”-д зориулсан Crowdmug “апп”-ын тусламжтайгаар танд хаана ямар бааранд ямар орчин бүрдээд байгааг хялбархан мэдээлэгчид олдоно.  Та ямар нэгэн баар, шөнийн клубт яг одоо ямар байгааг харахын хүсвэл энэ үйлчилгээг л сонгохд болоо. Секундын дараа танд баар, шөнийн клубын дотоод орчны зураг ирнэ.  Та гэртээ суугаад баараа сонгож эсвэл хэн нэгнийг тэнд байгаа эсэхийг лавлаж болох ч таниас мэдээлэгч этгээд багагүй мөнгө авчихаж байгааг мартаж болохгүй.

«Нохой салхилуулж, ялгадсыг нь хамах үйлчилгээ »

Хэрвээ та Виржинийн DoodyCalls  компаниас үйлчилгээ авахыг хүсч байгаа бол утасд. Тэгээд л ирсэн нөхөрт нохойгоо даатга. Тус компаний 2000 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа.