Хоолойн өвчнийг богино хугацаанд анагаах арга

Та бүхэнд хоолойн өвчнийг эдгээхийн тулд нэг л удаа хэрэглэх эртний аргыг танилцуулж байна. Хэрэглээд үзээрэй!


Мөн та бүхэндээ 30 жилийн турш хоолойн ангинтай байсан хүний өөрийн аргаар эмчилсэн туршлагаас хуваалцъя.
Тэрээр дараах аргуудыг санал болгож байна:
1. Амны халбага зөгийн бал, 1 цайны халбага давс, 1 цайны халбага хүнсний сод аяга устай холиод хоолойгоо зайлна гэнэ. Хэрэв давс хэрэглэхээр даралт ихэсдэг бол давсны оронд дан содтой усаар амаа зайлж болно. Хоолой зайлахдаа өдөрт 3 удаа биш харин 30 минут тутамд амжмааргүй бол ихдээ цаг тутам хоолойгоо содтой усаар зайлж байх хэрэгтэй гэнэ. Хоолойгоо зайлсны дараа хагас цайны халбага сод амандаа аль чадахаараа удаан байлгаад хаях хэрэгтэй.
2. 1 амны халбага зөгийн бал, 1 цайны халбага куркуматай хольж аяга усанд хийж хоолойгоо зайлах хэрэгтэй. Дээрхийн адил 30 минутаас 1 цагийн зайтай зайлна. Дараа нь цайны халбаганы 1/5 хэмжээтэй зөгийн балтай куркумаг амандаа хэсэг хугацаанд байлгаж байгаад залгих хэрэгтэй гэнэ.
Куркума нь сайн чанарын антибиотик бөгөөд нянгийн эсрэг сармистай адил үйлчилгээтэй байна. Та куркумаг амандаа байлгаж байгаад залгих нь амны хөндий, хоолой ходоод гэдэс гээд хоол боловсруулах замын бүх эрхтэн эмчилдэг байна.
Мөн тэрээр хоолой өвдсөн хүүхдүүдэд хоол сайн ид гэж шахахын оронд их зүйл уулгаж байх хэрэгтэй. Уулгахаас нь өмнө амын зайлж байлгах, хоолой зайлахдаа усаа амандаа хийж дээшээ харан хүржгэнүүлж дуугаргах нь илүү сайн нөлөөтэй гэнэ.
3. Гоньд, коньякны бэлдмэл нь хоолойн өвчнийг анагаах ид шидтэй гэнэ.
Анх хоолой нь өвдсөн хүний хувьд хоолойн өвчинг бүрэн эмчлэх шидтэй, хоолой нь байнга өвддөг хүмүүсийн хувьд хоолойн өвчнийг намжаадаг юм байна.

200 мл усанд гоньд хийж бага гал дээр 15 минутын турш буцалгана. Тэгэхэд өтгөн зуурсан кофетой адилхан зүйл болно. Дахин 50 мл ус хийж дахин буцалгаарай. Дараа нь галаас авч 1 амны халбага бренди эсвэл коньяк хийж хутгана.
Хэрхэн хэрэглэх вэ?
30 минут тутамд 1 халбагыг ууж хэрэглэнэ. Хэдэн цагийн дараа хоолойн өвчин намдаж байгааг мэдрэх болно. 1 хоногийн дараа та өөрийн асуудлаа мартах болно.

Эх сурвалж: www.TODAY.mn