Дүрэмт хувцас өндөр үнэтэй байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Дорноговь аймагт сурагчийн дүрэмт хувцсыг аж ахуй нэгж, иргэд , худалдаачид 60.000-133.000 төгрөгийн үнээр борлуулж байгаа аж.

Дүрэмт хувцсыг худалдан борлуулах албан ёсны эрхийг авсан “Өүлэн Минч” ХХК 1-5 дугаар ангийн эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцсыг / хүрэм, өмд, цамц, зангиа/ 81300 төгрөгөөр худалдаалж байна. Харин эмэгтэй хүүхдийн хормогч, цамц, зангиаг 59500 төгрөгийн үнээр борлуулж байна.

Дунд ангийн эрэгтэй хүүхдийн иж бүрдлийг 100300 төгрөгөөр, эмэгтэй хүүхдийнхийг 97500 төгрөгөөр, ахлах ангийн эрэгтэй хүүхдийн иж бүрдлийг 133600 төгрөгөөр, эмэгтэй хүүхдийн иж бүрдлийг 123700 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Харин Сайншанд хотын “Эргэл”, “Мөнхдүүрэн” зэрэг олны хөл ихтэй үйлчилгээний төвүүдэд урд хөршид үйлдвэрлэсэн бага ангийн хүүхдийн дүрэмт хувцсыг 60 мянган төгрөгөөс эхлэн худалдаалж байна.