Хууль, эрхзүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.05.08/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод яг арван сарын хугацаа өнгөрчээ. Сонгуулиар амласан шигээ амьдрал дээр ажиллаж чадаж байна уу гэвэл харин ердөө л арав хоног өнгөрч байгаа мэт урагшгүй байна. УИХ-д өргөн барьсан төсөл болгон нь хуулийн зөрчилтэй, үүнээс нь болоод ажил нь урагшлахгүй унаад байгааг олон нийт мэддэг боллоо.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хотын захиргааны цагаан байрыг буулгаж шинээр барих концессийн гэрээтэй холбоотой НИТХ-ын захиргааны хэргийг дахин хянаж үзэх шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж, 2012 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг УИХ агуулгаар нь дахин сэргээн баталсан эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэлээ.

“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар” сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байна. Уг сэдвийн хүрээнд “Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу” гэсэн сэдвээр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл илтгэл тавилаа.

“Мөрөөдлийн театр” хошин урлагийн нэгдлийн уран бүтээлчид хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэр хүндийг гутаан доромжилж байгаа талаар өнөөдөр иргэн Б.Арго өнөөдөр мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийв. Тэрээр,

Цагдаагийн алба хаагчид тэтгэмж, нөхөх олговор, тусламж, замын зардал олгох, сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам болон үнэ төлбөргүй эмчилгээ хийх эмнэлгийн жагсаалтыг Засгийн газар өчигдрийн хурлаараа баталлаа.

Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр гарсан шүүхийн энэхүү шийдвэрийг А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Ингээд давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг өнгөрсөн мягмар гаригт буюу зургадугаар сарын 20-нд хэлэлцэх байсан ч сонгуулийн дараа болгож хойшлуулжээ. Учир нь, яллагдагчаар татагдсан А.Гансүх нарын зарим хүн өмгөөлөгчөөсөө татгалзсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Т.Тэлмэнтэй Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.