МАН-ын ГД-ийн "ЦЭГЦРЭХ" хөдөлгөөн Их хурлын товыг зарлахыг шаардлаа

Монгол Ардын намын гишүүд дэмжигчдийн санаачлагаар байгуулагдсан "Цэгцрэх" хөдөлгөөний гишүүд МАНамын цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл өглөө. Тэд удаа дараа намынхаа удирдах зөвлөлд албан шаардлага бүхий албан бичиг хүргүүлэхээ мэдэгдсэн юм. Яг одоо МАН-ын удидах зөвлөл тусгаар тогтнолын ордонд МАН-ын дарга УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүтэй хуралдаж байгаа билээ.

 

Албан шаардлага хүргүүлэх талаар МАН-ын гишүүд дэмжигчдийн “Цэгцрэх” хөдөлгөөнөөс мэдээлэл хийхдээ  төрийн ажлыг цалгардуулалгүй явуулахын тулд МАН дотоод асуудлаа  яаралтай шийдэх шаардлагатай. Үүний тулд бага хурлыг даруй хуралдуулж намын Их хурлын товыг зарлахыг шаардлаа. Түүнчлэн намын дотоод асуудал, албан тушаалын төлөөх тэмцэл нь МАН-ын жирийн олон мянган гишүүд дэмжигчдийг бухимдуулж байгааг илэрхийлсэн юм. Түүнчлэн намын их хурлыг хийх бэлтгэл ажлыг өндөр түвшинд зохион байгуулах, Их хурлын төлөөлөгчдийг сонгох НАШБ-уудын хурлыг улс орон даяар нээлттэй зарлаж, дарга нарын дарамт шахалтгүй, дотоод ардчилалтай зохион байгуулахыг шаардлаа. Улс орны байдал хүнд байгаа энэ үед МАН-ын дарга нарын дунд үл ойлголцол үүсч эхлээд байгаа төдийгүй төрийн ажлыг орхигдуулаад байгаа нь олон нийтийг бухимдуулж байгааг онцолсон юм. Цэгцрэх хөдөлгөөний зүгээс ч фракцын дарга нарын талцал, нэгнийгээ харлуулж байгаа асуудал нь намын нэр хүндийг унагаад зогсолгүй улс  орны ажлыг удаашруулаад  байгааг эрс шүүмжлэв.

МАН-д олон хөдөлгөөнүүд намын одоогийн үйл ажиллаанд эмх цэгц нэг бодлого хэрэгтэй байгааг сануулсан олон хурал цуглаан болж байгаа билээ. Энэ удаа 21 аймаг 9 дүүрэгээс нийслэлийн Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо намынхаа хороонд тайлангын хурлаа хийх НАШБ-ууд үүрүүдийнхээ хурлыг нээлтэй хийхийг шаардсан албан бичгийг өгөөд байгаа аж.