Дэлгэцийн шилдэг бүтээлүүд ирэх сарын 4-нд тодорно

Монголын Үндэсний кино урлагийн академи"-аас сүүлийн 6 жил тасралтгүй зохион байгуулж буй "Mongolian Academy Awards 2016" кино наадам ирэх сарын 4-нд болж, шилдгүүдээ тодруулна.

Кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, шагнал гардуулдаг энэхүү наадамд уран сайхны 18, баримтат 3, богино хэмжээний 5 бүтээл нийт 26 кино өрсөлдөх юм. Энэ жилийн тухайд өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд дэлгэцнээ гарсан 33 бүтээлээс тодорсон шилдэг бүтээлүүд өрсөлдөж буйгаараа онцлогтой.

Тухайлбал, “Үргээлэг-2”, “Маш нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Содура”, “Зангараг”, “Өртөө,” Босуул”, “Элэг нэгтэн”, “Lovers”, “Эр хүн болгож өгөөч”, “Өнөр бүл өнөө цагт” зэрэг бүтээл багтжээ.

Их сурвалж: www.montsame.mn