Аврагч гээд байсан нь өнгөрлөө Хүрэлсүх

Хэрүүл тэмцэл нь тогооноосоо хальж, хэзээ хэзээгүй тэсрэх гээд байгаа МАН бүр учраа олохоо больчихлоо. Үндэсний их баяр наадам, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын өмнө “Төрийнхөө наадмаар эрлийз морь уралдуулахгүй” хэмээн уяачид, олон түмнээс коко оноо авч байсан У.Хүрэлсүхийн Миеэгийнхээ эсрэг ажилласан тухай бичлэг тарж уйлах ихдэж, инээх багадах юм болов.

 

Уг нь “Эрлийз морь уралдуулахгүй” гэсэн хийгээд соногуулийн дараа М.Энхболдод “Албан тушаалд дуртайдаа нэр дэвшиж, намын нэрийг шаварт хутгалаа” гэж хэлсэн гэдэг нь түүний нэр хүндийг огцом өргөж, газрын наймаачин Миеэгээс салахыг хүссэн МАН-ын эгэл жирийн гишүүд нь чухам л “МАН-ын аврагч нь энэ л У.Хүрэлсүх” хэмээн ханцуй дотроо залбирч байсан.

Гэтэл одоо байдал бас л 360 градус эргэчихлээ. Удирдах зөвлөлийнхөө хурал дээр У.Хүрэлсүх “Би шадар сайдын ажлаа өгнө” гээд гарч явсан гэж байгаа нь “Ерөнхийлөгчийн сонгуулиар би намынхаа эсрэг ажилласан нь үнэн” гэж сонсогдож байна.
Одоо үүнийг газрын наймаачин Миеэ.Энхболд зүгээр өнгөрүүлэх үү. Холоо хэвтэнэ. Ёстой чулуу болтол нь ашиглаж, өөрийнхөө нэр хүндийг өсгөж, суудал сандлаа бэхжүүлэхийг оролдоно...

Гэхдээ “УИХ-ын гишүүнээс өөрөө татгалздаг”, “Шударга”, “Н.Энхбаяраас ч айдаггүй”, “М.Энхболдоос ч айдаггүй” гэсэн нэрээр өөрийгөө будаж, залуучуудыг дагуулан “улаан хамгаалагч” болон худал зүйлийг үнэн болгох гэж гудамжинд жагсч, орилж явсан энэ нөхөрт тойрон хүрээлэгчид мундахгүй. Онцгой байдлын сайд, шадар сайд хэмээн хүчний энэ байгууллагад өөрийнхөө талын залуусыг чихэж авсан энэ нөхөр хүчээ хуримтлуулж байгаад Миеэгийн эсрэг жинхнээрээ тэмцэх гэж байхыг ч үгүйсгэхгүй.
"Шадар сайдын ажлаа өгчихөөд" ...Ерөнхий сайдын суудал руу гэтэж байхыг хэн мэдлээ......Ер тэрээр гадаадад тарвалзаж хэвтэж байгаад албан тушаалын сураг сонсохоороо хүрээд ирдэг нэгэн.