Хар захаас 3 доллараар худалдаж авсан аяга амьдралыг нь өөрчилжээ

Нью-Йорк хотын иргэн гэр бүлийнхээ хамт гудамжны худалдаанаас 2007 онд энгийн нэгэн аягыг гурван доллараар худалдан авч байжээ.


Гэвч тус гэр бүлийнхэн тухайн үед гуравхан доллараар худалдан авсан тэрхүү аяга амьдралыг нь өөрчилнө гэдгийг мэдсэнгүй. Хэдэн жилийн турш гэрийнхээ гал тогооны өрөөнд хямд авсан аягаа хадгалж байжээ.

Хожим нь тэр аяга сонирхлыг нь татаж, дуудлага худалдааны тусгай мэргэжилтнээр шинжлүүлсэн байна. Шинжээчид аягыг 1000 жилийн өмнө хийгдсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Америк гэр бүлийн эзэмшиж байгаа аягыг мэргэжилтнүүд 300 мянган ам.доллар хүрнэ хэмээн үнэлсэн ч бодит үнэ нь 2.2 сая ам.долларт хүрч Лондонгийн дилер Жисеф Эскенази худалдан авчээ.