МАН-ын бүлэг хуралдана

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдана. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах хүсэлтээ УИХ-ын дэд даргад өргөн барьсан. Гэхдээ МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхаярваагийн хувьд МАН-ынхан нам дотроо эвлэрэлцэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Тэрбээр "Нам доторх ойлголцлоо нэг болгож байж цаашаа явна. Тэгэхгүй бол төрийн ажил явахгүй. Улстөрийн доторх дотоод зөрчлөө төрийнхөө ажилтай холбомооргүй байна. Эдийн засаг тогтворгүй байхад Засгийн газрыг унагаж болохгүй" гэсэн юм.

Юутай ч өнөөдөр МАН-ын бүлэг Засгийн газрын асуудлаар хуралдана.

Мөн АН-ын бүлэг ч энэ асуудлаар байр сууриа нэгтгэж байгаа юм. АН-ынхны хувьд Засгийн газрыг унагаж асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй гэх байр сууриа илэрхийлсэн билээ.