Ховд аймагт тарваган тахал илэрсэн үү?

Ховд аймгийн төв Ховд хотын иргэнд тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй байна. Улмаар тэрээр тарвага өвчиж байхдаа хуруугаа эсгэсэн бөгөөд тэр дариудаа баруун бүсийн шинжилгээний төвд ханджээ.

 

Одоогоор Ховд хотын хэсэг газарт хол хорио тогтоосон байдалтайгаар шалгаж байгаа бөгөөд үнэхээр тарваган тахал өвчин мөн болох нь шинжилгээгээр тогтоогдвол тус аймгийн хэмжээнд хөл хорио тогтоож магадгүй юм. Бид энэ талаар та бүхэнд эргэн сурвалжлах болно.

Дашрамд дуулгахад Ховд аймгийн Мөст, Цэцэг, Алтай сумууд тарваган тахлын голомттой газар юм.