Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017.08.28-ны өдрийн хурлаар батлав.

 2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 29, 30-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

08 дугаар сарын 29-ний Мягмар гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

08 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

 08 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналын тухай.