Элдэв тэнгэртэн одтой, хар луу өдөр

Аргын тооллын 9 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын давхарласан 11, Элдэв тэнгэртэн одтой, хар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана.

 

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана  жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба атаа жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.