Тун удахгүй бидний амьдралыг өөрчлөх шинэ технологиуд

Техник, технологи хөгжихийн хэрээр хүмүүс бид амьдралаа хөнгөвчлөх гэж шинэ бүтээлүүдийг сэдсээр байдаг билээ. Эдгээр нь цаг хэмнэх, давхар үйлдэл үзүүлэн, цэнэг бага зарцуулдаг зэрэг давуу талтай болж хөгжсөөр, улам ухаалаг болсоор байгаа билээ. Тиймээс танд сүүлийн үед бүтээгдсэн хамгийн амьдралд ойр бөгөөд хэрэглээнд нэвтэрч эхлээд байгаа 16 шинэ бүтээлийг танилцуулахаар шийдлээ. Хүлээн авна уу!

1 Хөөрдөг ширээний чийдэн

 

Энэхүү гэрлийг бүтээгчид нь "Flyte" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь доор байх модон тавцангаасаа соронзон хүчний тусламжтай хөндий байдаг гэнэ. Энэ гэрэл худалдаанд гарсан даруйдаа олон хувь зарагдаж олон газрууд дотоод засалдаа ашиглаж байгаа юм. Учир энэ гэрэл өдөрт 6 цаг ажиллахад 22 жил ажиллах боломжтой, маш бага цэнэг зарцуулдаг гэнэ. 

 

Хөөрдөг ширээний чийдэн

2 Халаагчтай цамц

 

Энэ цамцыг бүтээгчид нь "Flexwarm" гэж нэрлэсэн гэнэ. Учир нь нуруу, цээж, ханцуйнд байрлуулсан тусгай материалын тусламжтай энэ цамц өөрийгөө халааж эсвэл хөргөөж чаддаг гэнэ. Үүнийг спортын тамирчид болон, ууланд авирагч, экстрим спортод дурлагчид ихээр сонирхож байгаа аж. 

 

Халаагчтай цамц

3 Гадаргууг халдваргүйжүүлэгч

 

Гал тогооны ихэнх хэсэгт нүдэнд үл үзэгдэх жижиг бактер маш их байдаг. Өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгааалахын тулд гэрийн эзэгтэй нар хичнээн угааж цэвэрлэсэн ч арилдаггүй бактерийг үүгээр 99% арилгаж болдог гэнэ. Бүтээгчид нь үүнийг "Kitchen Sanitizing Wand" буюу "Гал тогоо ариутгагч шидэт дохиур" гэж нэрлэжээ. 

 

Гадаргууг халдваргүйжүүлэгч

4 3 талт утас

 

Энэхүү утас нь 3 дэлгэцтэй гэсэн үг бөгөөд та ямар ч байрлалаар хэрэглэсэн дэлгэцүүд хоорондоо холбогдож, эвтэйхэн байдлаар харагдах гэнэ. Мөн цэнэгээ барих болон бат бөх байдалд санаа зовох хэрэггүй гэж бүтээгчид нь хэлжээ. 

 

3 талт утас

5 Орчуулагч чихэвч

 

Орчуулга хийх олон төхөөрөмж байдаг ч энэ төхөөрөмж нь интернэт холболт шаарддаггүйгээрээ онцлог юм. Та ердөө чихэндээ хийгээд асаахад л таны эх хэл рүү шууд орчуулга хийж чаддаг гэнэ. Үүнийг мэргэжлийн аялагчид ихээр худалдаж авч байгаа аж. 

 

Орчуулагч чихэвч

6 Скейтбоард болон дугуйт тэшүүр

 

Энэ төхөөрөмж нь скейтбоард, дугуйт тэшүүрийг орлуулах чадвартай бөгөөд 25 сантиметрийн радиустай, биеийн жинг тэнцүү хуваарилан хөлд эвтэйхэн байхаар бүтээгдсэн гэнэ. Мөн үүнийг цүнхэндээ авч явахад хөнгөн учир өсвөр насныхны дунд эрэлт ихтэй байна гэнэ. 

 

Скейтбоард болон дугуйт тэшүүр

7 Зөөврийн цэнэглэгч

 

Энэхүү цэнэглэгчийг цонхны наран дээр наахад нарны эрчим хүчээс цэнэг авч, цахилгаан төхөөрөмжийг цэнэглэх боломжтой болдог. Эко шийдэлтэй учир энэ цэнэглэгчийг маш олон хүн таатайгаар худалдан авч, бүтээсэн хүмүүс нь одоо саятнууд болоод байна. Үүнийг машины цонх, онгоцны цонх, гэрийн болон ажлынхаа нар тусаж байгаа цонхонд наагаад л утас эсвэл цахилгаан хэрэгслээ залгахад болно. 

 

Зөөврийн цэнэглэгч
 

8 Усан доторх дугуй

 

Дугуй унах болон усанд сэлэх нь хамгийн их калори шатааж, эрүүлжүүлдэг спортын төрлүүд юм. Энэ хоёрыг нэгтгэн бүтээсэн уг төхөөрөмж нь булчинг чангалж, элдэв гэмтэлийг хурдан эдгээх болон өөх шатаахад онцгой сайн нөлөөтэй гэнэ. 

 

Усан доторх дугуй

9 Гар утас болон утасгүй чихэвч

 

Байнгын утсаар ярьж, харилцаа тогтоох шаардлагатай, завгүй хүмүүст зориулсан уг бүтээлийг олон компаниудийн захирал болон менежерүүд худалдан аваад байгаа гэнэ. Учир нь энэ төхөөрөмж нь чихэндээ хийж шууд ярихад утасгүй чихэвч болж, чихнээсээ авахад ухаалаг утас болгон ашиглах боломжтой гэнэ. 

 

Гар утас болон утасгүй чихэвч

10 Хоолны найрлага шалгагч

 

Хэрэв та юу идэх гэж байгаагаа мэдэхийг хүсвэл энэ төхөөрөмжнөөс нэгийг авах хэрэгтэй. Төхөөрөмжний гэрлийг хоолруугаа тусгавал, утасны аппликейшн дээр тань хоолны найрлагууд гарч ирнэ. Үүгээр та хоолонд ямар бодисууд байгааг мэдэж болох бөгөөд муудсан хоол эсэхийг ч шалгаж болдог ажээ.

 

Хоолны найрлага шалгагч

11 Уян ухаалаг утас

 

Ухаалаг утасны хамгийн сул тал нь унагаахад дэлгэц нь хагарах, мэдэлгүй дээрээс нь дарахад дэлгэцний элдэв эвдрэл гарах зэрэг билээ. Тэгвэл энэ утсыг 10 метрийн өндрөөс унагаахад ямар нэг гэмтэл авахгүй бөгөөд бугуйндаа цагираг болгон зүүж болдог гэнэ. Уг утас хараахан худалдаанд гараагүй боловч урьдчилсан захиалга маш ихийг аваад байгаа юм. 

 

Уян ухаалаг утас

12 Зөөврийн өнгөт хэвлэгч

 

Энэ бүтээл 2018 оны сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний тусламжтай хүссэн материалаасаа хуулж, хүссэн материал дээрээ хэвлэх боломжтой болох юм. 

 

Зөөврийн өнгөт хэвлэгч

13 Цаг агаар заагч утас

 

Энэ утас нь тунгалаг, нэвт харагддаг дэлгэцтэй бөгөөд гадаа цаг агаар ямар байгааг шууд дүрслэлийн тусламжтай харуулдаг гэнэ. Хэрэв гадаа бага зэрэг бороотой байвал утасны дэлгэц бага зэрэг цантсан , чийгтэй харагдах гэнэ. Харин цэлмэг байвал тунгалаг харагдах ажээ.  Энэ утас нь 2020 онд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа юм. 

 

Цаг агаар заагч утас

14 Электрон мэдрэгчтэй үзэг

 

Энэ бүтээлийг "Phree pen" гэж нэрлэдэг бөгөөд үүгээр ямар ч гадаргуу дээр зурсан зүйлсээ ухаалаг утас болон компьютер дээр харж болдог аж. Ямар нэг цаас, үзэгний бэх ашиглахгүй учир эко бүтээлд тооцогдон борлуулалт нь ч өндөр байгаа гэнэ. 

 

Электрон мэдрэгчтэй үзэг

15 Бүх төрлийн савтай шингэнийг халаагч

 

Энэ плитканы халаагч хэсэгт бүх төрлийн хэлбэр дүрс, багтаамжтай савыг байрлуулан доторх шингэнийг халаах боломжтой.

 

Бүх төрлийн савтай шингэнийг халаагч

16 Зөөврийн талх шарагч

 

Энэ хутгыг талх шарах темпратурт хүртэл халааж болдог бөгөөд үүнээс гадна бяслаг, масло зэргийг түрхэх явцдаа бага зэрэг халаан жигд түрхэхэд хялбар болгодог гэнэ. 

 

Зөөврийн талх шарагч