НҮБ: Йеменд 5000 гаруй хүн амиа алджээ

САНАА. /Xinhua/. 2015 оны 3 дугаар сард Йеменд зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээс хойш 5000 гаруй иргэн амиа алдсаны тавны нэг нь хүүхэд байна гэж НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгчийн газрын гаргасан тайланд дурджээ.

 
Энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Йеменд наад зах нь 5144 иргэн мөргөлдөөний улмаас амиа алдаж, 8749 хүн шархадсан байна.  
 
Тайланд дурдсанаар Йемений 28 сая хүн амтай Йеменд 18.8 сая хүн хүмүүнлэгийн тусламжаас хамааралтай амьдарч байгаа бөгөөд бараг 7 сая хүн өлсөж үхэх эрсдэл нүүрлээд байна.
Х.Сарнай http://montsame.mn/read/64822