Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс хоорондоо зөрчилдөж эхэлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуульд хүчин зүтгэсэн Б.Баатар, Ц.Хулан гэх мэт хүмүүсээс цор ганцаараа албан тушаалгүй үлдсэн нэгэн бол сэтгүүлч Л.Мөнхбаясгалан. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны даргаар очих гэж байна гэдэг яриа гарсан ч тус газрын даргаар Э.Цэсэн томилогдсон юм.

Тэгвэл эл албан тушаалын төлөө Л.Мөнхбаясгалангаас гадна Монгол HD тв-ийн захирал Г.Бат-Эрдэнэ санаархаж байсан талаар Л.Мөнхбаясгалан бичжээ.

Тэрбээр Г.Бат-Эрдэнийн “Ерөнхийлөгч Х.Баттулгыг түүний баг л “ална” гэсэн жиргээний хариуд, “Батка минь дээ... Чи Баатараар лоббидуулж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга болох гэж зүтгээд чадаагүй дээ юунд шаралхана вэ. Хэрэв чи Ерөнхийлөгчийн багт байсан бол бүх юм өөр байх байсан уу... Их олон юманд тэвчиж сонссоныхоо эхнийхийг гаргав би..” хэмээжээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн тухайд яруу найрагч Ц.Хуланг Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилогдоход “Яруу найрагч аа Та шүлгээ бичнэ үү” гэх хоёрдмол утгатай үгийг дайж байсан удаатай юм.

Эх сурвалж: http://www.zuv.mn/page/newsmore/14317