Байгаль орчин

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

БОАЖЯ-ны 30 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Энэ салбартай ажил, амьдралаа холбосон маш олон баялаг бүтээгчид байдаг. Тэдний нэг болох Ховд аймгийн Жаргалант сумын “Үр жимс” хоршооны дарга Д.Цэндсүрэнг “Хөлсний амт” буландаа урьж ярилцлаа.

БОАЖЯ-ны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан байгаль орчны салбарт бие, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Орхон хөндийн БЦГ-ынхан,байгаль хамгаалагчид дурсамж дэлгэн ярьж, мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нартай уулзлаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын 33 захиргааны дарга оролцсон юм.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргалтай ярилцсанаа хүргэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойг угтуулан энэ салбарт олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн Байгаль орчны гавьяат ажилтан, профессор Ц.Дамдинтай ярилцлаа. Түүнийг БОАЖЯ-наас хүндтэй мэргэжилтнүүдийнхээ нэгээр нэрлэж, энэ салбарын үүх түүхийг нэг бүрчлэн ярих хүн хэмээн онцолсон юм.

БОАЖЯ-ны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Үүнтэй холбогдуулан Байгаль орчны гавъяат ажилтан Ц.Банзрагчтай ярилцлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор уг төв нь “Барилга Мегастор” төвд үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Хүн нэмэгдвэл, хүнс нэмэгдэнэ гэж манай ард түмэн ярилцдаг. Дэлхийн иргэд энэ оны аравдугаар сарын арван нэгний байдлаар 7,43 тэрбум, үүнээс монгол улсын хүн ам 3,16 сая болж өссөн байна.

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан билээ.

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” форум өнөөдөр эхэллээ. Уг чуулган маргааш хүртэл үргэлжлэх юм. Чуулганыг нээж БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр Монголын төрөөс хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон газар, хэлтсийн дарга нар БОАЖЯ-нд ажиллаж байгаад өндөр ахмад насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд арга технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмыг Засгийн газрын тогтоолоор баталлаа.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас зохион байгуулж буй “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн 2017 оны 09 сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2015 оноос “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Солонготын даваанд болсон ослын улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг тогтоож, шаардлагатай арга хэмжээ авахаар газар дээр нь ажиллаад иржээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргалаа.

Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хавдивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурал энэ өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 20-21-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Уг хурлыг ХБНГУ-ын Берлин хотноо 2017 оны 3 дугаар сард болсон Сайд нарын хурлын үеэр Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлээд байсан юм.

Монгол Улсад НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн 7 хоног буйтай холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, НҮБ-ын Сургалт удирдлагын хүрээлэнгийн уур амьсгалын өөрчлөлтийн түншлэлийн ажлын албаны дарга Ангус Маккей, Норвегийн Уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас тэргүүтэй төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

ХБНГУ-ын Берлин хотноо 2017 оны 3 дугаар сард болсон НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (НЭЗТТ)-ийн Сайд нарын хурлын үеэр НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу энэ өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 20, 21-нд Улаанбаатар хотноо тус хурал зохион байгуулагдаж байна.

Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч шинээр томилогдсонтой холбогдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол хүлээн авч уулзлаа.

Озон задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 16-ныг “Нарны ивээл дэх Дэлхийн амьдрал” сэдвээр Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Банкууд ногоон хөгжлийг дэмжих тогтвортой санхүүжилттэй байх ёстой гэдэг зарчмыг одоогоос хэдэн жилийн өмнө ярьж эхэлсэн.

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын урилгаар 13-14-ны энэ өдрүүдэд Монгол Улсад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм айлчилж байна. Ноён Эрик Солхейм болон түүний багийнхантай БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоор ахлуулсан яамны төлөөлөл өчигдөр уулзсан юм.

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын зөгийчдийн нийгэмлэг хамтран “Балт болон тоост ургамлын тархалтыг нэмэгдүүлэхэд зөгийн үр нөлөө” сэдэвт сургалтыг байгаль хамгаалагчдын дунд зохион байгууллаа.

Бизнес эрхлэгчдэд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, дэмжлэг, олон улсын чиг хандлагыг таниулан, эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй бизнес эрхлэхэд шаардлагатай мэдлэг мэдээллийг хүргэж, санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийг даван туулах боломжуудыг танилцуулан, гарц шийдлийг санал болгох зорилготой Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган өнөөдөр боллоо.

АНУ-ын Денали үндэсний парк, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хооронд “Эгч дүүс парк” байгуулах ёслол Отгонтэнгэр хайрханы бэлд боллоо.

Улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргаадад бартаат замын автомашинууд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зөвлөгөөн болж байна. Төрийн ордонд болж буй уг зөвлөгөөнд Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүн, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн засаг дарга нар болон яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар оролцож байгаа юм.

Бид таныг НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE)-ээс зарлаж буй “Ногоон эдийн засаг бидний амьдралд” гэрэл зургийн уралдаанд оролцохыг урьж байна.

Богдхан уулын ой модыг цэвэрлэх шаардлагатай гэж ой хамгаалагчид болон иргэд ярьдаг. Үүнтэй холбоотойгоор Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа.

Орхон гол бохирдсон тухай зураг, мэдээлэл цахим орчинд цацагдаж олны анхаарлыг нэлээд татаж байна. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаас тодруулга авлаа.

БОАЖЯ, МХЕГ болон бусад байгууллагын хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаад иржээ. Ажлын хэсгийг ахалсан тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбаттай ярилцлаа.

Уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас Орхон гол бохирдож олон жил ундаалж идээшиж ирсэн нутгийн иргэд хохирч, байгаль орчинд аюул заналхийлж байгааг жилийн өмнөөс мэдээлж эхэлсэн.