ТАВАНТОЛГОЙН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭВ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлын уулзалт хийлээ.

 

Талууд хоёр улсын хоорондын харилцаа болон зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Зам, тээврийн хөгжлийн Сайд Д.Ганбат Гашуунсухайт-Ганц мод боомт дээр нүүрс тээвэрлэж байгаа ачааны машинуудын дараалал үүсч буй асуудлыг хөндөж ярилцав. Талууд энэ асуудал дээр хичээл зүтгэл гаргаж, асуудлыг шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.