Daiqing Tana - Silent Sky

Асар олон хүн амтай хятадын зах зээлд уран бүтээлчид нийтэд танигдана гэдэг бидний төсөөлж буйгаас ч бэрх. Хүнд бэрх ийм зах зээлд нэг бүтээл гаргаад тэр нь олныг хамран мөнгөтэй болж болох ч цагийн уртад тэсч үлдэнэ, халдашгүй дархлааг бий болгоно гэдэг амаргүй.

 

Араас нь шил даран гарч ирэх уран бүтээлчид тэнд минут тутамд төрж байдаг. Тэгвэл, гэнэтийн тэсрэлтээр биш, Хятадын хөгжмийн зах зээлд аядуухнаар өөрийгөө танилцуулан, world music хэмээх тодотгол дор нүүдэлчдийн урлагийг сурталчлан, Хятадыг төдийгүй Ази, цаашлаад барууныг уярааж буй Дээд Монголын хамтлаг бол “Хаяа” юм.
Дайчинтана нь Хятад улсын Хөхнуур мужийн Монгол Төвд хоёр үндэстэн өөртөө засах Хайши тойргийн Дэлхий хотод төрсөн. Тайж нар отгийн Авгас овогтой монгол хүн. Эх нь нутагтаа алдартай ардын дуучин байсан нь түүнийг дуу хуурт хөтөлсөн байна.
Монгол, Хятад, Төвд, Сансикрит, Хинди хэлээр дууныхаа үгийг бичин дуулдаг.