Говийн бүсийн залуучууд чуулна

 

Монголын Залуучуудын Холбоо, НҮБ-ын Ардчиллыг дэмжих сан хамтран өнгөрсөн жилээс эхлэн “Эрхээ Идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хоёрдугаар шатанд орон нутаг дахь залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах төвшинд залуучууд болон залуу эмэгтэйчүүдийн оролцоог  нэмэгдүүлэх зорилгоор энэ онд таван бүсийн чуулганыг зохион байгуулах юм.

Эхний чуулган болох Хангайн бүсийн залуучуудын чуулган  8-р сарын 25-26-ны өдрүүдэд Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдсан.

Дараагийн Говийн бүсийн залуучуудын чуулган 10-р сарын 6-7-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдах гэж байна. Говийн бүсийн залуучуудын чуулганд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говь-Сүмбэр аймгийн төлөөлөл болсон 100 гаруй залуус оролцоно.

Чуулган “Залуучуудын оролцоо”, “Эмэгтэйчүүдийн оролцоо”, гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд явагдана. Сургалтыг Нийгмийн удирдлагын докторант, “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн сургагч багш Б.Цэвэлмаа, Жендерийн үндэсний шинжээч Ж.Занаа нар удирдан явуулах юм.

Чуулганд оролцох хүсэлтэй залуус өөрийн аймгийнхаа Залуучуудын холбоонд хандан бүртгүүлэх боломжтой.