Эсийн донор эр 19 “хүүхэд”-тэйгээ уулзжээ

Америкийн зураач 57 настай Майкл Рубино түүний эр эсийн тусламжтайгаар зохиомлоор үр суулгах аргаар төрсөн 19 хүүхэдтэйгээ уулзсан байна.




Тэрээр “ Би донор болохдоо хоёр эсвэл гурван хүүхэдтэйгээ хэрвээ аз таарвал заавал очиж уулзана гэж бодож байлаа.  Харин өнөөдөр 19 хүүхэдтэйгээ уулзлаа. Миний эсийн тусламжтайгаар буй болсон хүүхэд бүрээ хайрлаж чадах юм байна гэдгээ өдөр ирэх бүр илүү мэдрэх болсон” гэжээ.

 
 
 Түүний эсээс буй болсон хүүхдүүдийн хамгийн том нь 21 настай бол бага нь 16 настай.  Тэдний 11 нь яг түүн шиг цэв цэнхэр нүдтэй байжээ.
 
 
 
Хүүхдүүдийн ээжүүд АНУ-ын 10 муж, Английн Кайманы аралд хүртэл амьдардаг юм байна. Рубина  19 хүүхдийнхээ зургийг өөрийн том өрөөндөө хадгалдаг. Майкл мөнгөнөөс болж донор болоогүй. Үр хүүхэдтэй эцэг эхэд л тус дэм болохыг хүссэн гэж хэлдэг. Тэрээр донор болох бүртээ 50 ам.доллар авдаг бөгөөд түүнийгээ буяны үйлсэд хандивладаг байна.