“Каннабис” тээвэрлэж явсан залуусыг шалгаж байна

Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн улсын чанартай автозамд байрлах 13, орон нутгийн 19 хяналтын цэг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэлсэн.

Төв аймгийн Баянчандмань сумын постод үүрэг гүйцэтгэж байсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Гантүшиг, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Мөнх-эрдэнэ, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Болдбаатар, Б.Эрдэнэтунгалаг нар 18-20 насны залуус мансууруулах төрлийн өвс тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.
Улаанбаатар хотод оршин суух хаягтай 19 настай Н, 20 настай Т, 18 настай Н нарын таван залуу “Тоёото спасио” маркийн автомашинд “Каннабис” гэх мансууруулах төрлийн өвсийг тээвэрлэж явсныг илрүүлж, Эрүүгийн цагдаагийн албанд шалгаж байгаа аж.