Дэлхийн шилдэг бодибилдингчид Улаанбаатарт өрсөлдөнө

Сонирхогчдын бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах IX тэмцээн 10 дугаар сарын 3-9-нд Улаанбаатар хотод болно.

 

Монголд анх удаа зохион байгуулах уг ДАШТ-д Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбооны гишүүүн 134 орны шилдэг тамирчид өрсөлдөх юм. Хамгийн дээд ангиллын энэ тэмцээнд 400 гаруй тамирчин оролцоно. Тэмцээнийг ДБФХ-ноос олгосон эрхийн дагуу Монголын бодибилдинг, фитнессийн холбоо албан ёсоор хариуцан гурван өдөрт зохион байгуулж шилдгүүдийг тодруулна.

Тодруулбал, залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар энэ тэмцээнд оролцогч тамирчид өрсөлдөж, эрэгтэй, эмэгтэй фитнесс, бодибилдинг модель, үнэмлэхүй гэсэн төрлөөр 2017 оны аварга тамирчдыг шалгаруулна.