Таныг ядуу сэтгэлгээтэй болгодог зуршил!!!!

 

Зуршил 1
Нэн даруй ашиг хайх. Ядуу хүн шинэ зүйл сурахыг хүсдэггүй. Ирээдүйтэй зүйл дээр ажиллахыг хүсдэггүй, бодохыг ч хүсдэггүй. Яг одоо ашиг мөнгө олохгүй бол хэрэггүй гэж үздэг. Улсаараа ядуу байгаагийн гол шалтгаан энэ биз дээ?!

Зуршил 2:
Ядуу хүн үргэлж хэн нэгнийг буруутгадаг. Ядуу хүн хариуцлагыг хэзээ ч өөр дээрээ авдаггүй. Тэр харин өөрийн ялагдал алдааг хамт олон, даргаа, эсвэл нийгмийн тогтолцоог буруутгаж байдаг. Тэд ингэж боддог: "тэр саад болоогүй бол би хийчих байсан юм." "Тэд бүгд саад болдог тул би амжилттай байсангүй"

Зуршил 3:
Байнга ажлыг хойшлуулдаг. Тэд долоон удаа хэмжиж - нэг огтол гэсэн зарчмыг сүрхий баримтлана. Бодно, хэмжинэ... цаг хугацаа өнгөрсөөр... эцэст нь хэн нэгэн түүний хэсгийг авах болно. Эхний алхмыг хийж, эрсдлээс айдаггүй хүн ялдаг. Өөрийн санаагаа санах буландаа хадгалдаг хүн биш харин хэрэгжүүлдэг нэгэн ялдаг.

Зуршил 4:
Үйлдэл хийх. Ядуу сэтгэлгээтэй хүн эрсдэлд дургүй. Тэд их биш ч тогтвортой орлогыг чухалчилдаг. Үүний үр дүнд цалингаас цалингийн хооронд амьдардаг.

Зуршил 5:
Ядуу сэтгэлгээтэй хүн үнэ төлбөргүй зүйлд хамгийн эхэнд явж байдаг жнь: үнэгүй сургалт, семинарт хамгийн их ханддаг. Үүнээс болж үр дүн нь - суралцах хуурамч үзэгдлээр амьдардаг ба үнэн хэрэгтээ ямар ч хөгжил өөр дээр нь байдаггүй. Амжилтанд хүрэхийн тулд багштай амьд холбоо тогтоохоос гадна зорилго, үйл ажиллагаа тодорхой байх хэрэгтэй. Сургалтын Үнэ - энэ нь ирээдүйн амжилтын зөвхөн нэг үзүүлэлт боловч бас таны урам зоригийн үнэ юм.

Зуршил 6:
Ядуу хүн бусдын зардлаар амьдрах дуртай. Бусдын ажлыг үнэлдэггүй. Тэдний философи - үнэ төлбөргүй бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг эрж хайж байдаг. Хулгай хийх өөр хэн нэгний оюуны өмчийг залилан авах нь хэзээ ч ядуу амьдралаас хүнийг гаргадаггүй.

Зуршил 7:
Өөрийгөө байнга өрөвдөж байдаг. Тэд ихэнхдээ асуудлыг амьдарч байгаа орчин, муу боловсрол, ядуу гэр бүлд төрсөн, биеийн галбир бүр эх орноо хүртэл голох гм. байдал гаргана. Хэдэн арван шалтгааны улмаас өөрийгөө өрөвдсөөр л...

Зуршил 8:
Үнэндээ мөнгө байхгүй байх нь - сөрөг сэтгэл хөдлөлийн шалтгаан. Баян сэтгэлгээтэй хүн ядуу хүнээс асуудлыг өөр өнцгөөс харж, хүлээн авч байдагтай холбоотой. Тэд амжилтгүй байдлыг зорилгодоо хүрэх нэг шат гэж ойлгодог. Тэд өөрийгөө өрөвдөж сураагүй. Тэглээ гээд бүх зүйл сайн сайхан болохгүйг ойлгодог.

Зуршил 9:
Ядуу сэтгэлгээтэй хүнд бусад хүмүүс юу гэж бодох маш чухал.
Амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдийн тусгаар байдлаа үнэлж байдаг. Бусдын санаа бодлоос хамааралтай биш гэж хэлж болно. Ядуу хүн харин өөрийн цаг зав, хүч чадлаа дийлэнх хувьдаа бусад хүмүүсийн нүдэнд нэр хүндээ хадгалж авах дээр зарцуулдаг. Тэр илүү амжилттай, хүчтэй хүнтэй өөрийгөө харьцуулах ба энэ нь эргээд гомдлоход хүргэдэг.