С.Амарсайхан НИТХ-ын дарга болов

НИТХ-ын ХI хуралдаан өнгөрсөн сарын 22-нд болж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

НИТХ-ын ХI хуралдаан өнгөрсөн сарын 22-нд болж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүний оронд НИТХ-ын даргад НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшсэн боловч, МАН дотоод зөрчлийн улмаас өнөөдрийг хүртэл НИТХ-ын даргаа томилж чадахгүй байсан юм. Тэгвэл өнөөдрийн НИТХ-ын хурлыг товлон, санал хураалт явуулж, 45 гишүүнээс 40 нь оролцож, С.Амарсайханыг 51,2 хувийн саналаар НИТХ-ын даргаар сонгов.

НИТХ-ын даргаар сонгогдсон С.Амарсайхан нь өрсөлдөгчөөсөө ердөө 2 хүний саналаар илүүрхсэн бөгөөд АН-ын төлөөлөгч нартай тохиролцсон уу гэж харж болох юм.  Хэрвээ АН-ын төлөөлөгч нарын дэмжлэгтэй гарсан бол Засгийн газар болоод нийслэлд  аль алинд нь МАН АН-ын дэмжлэгийг авсан нь тодорхой болов.

 НИТХ-ын шинэ даргаа сонгогдсон С.Амарсайхан тамга гардахдаа хэлсэн үгэндээ “ажил гацаасан, хариуцлагагүй байдал, хэтэрхий намчирхлаас ангид байж, НИТХ дахь хуучирсан арга барилыг хална” гэв.