Ц.Цогзолмаа БСШУС-ын яамныханд хатуу хандахаа илэрхийлсэний учир...

БСШУС-ын яаманд нэр дэвшээд байгаа УИХ-ын Ц.Цогзолмаа анх 1988 онд оюутан байхдаа л МАН-д гишүүнээр элссэнээс хойш өдгөө 29 жил тус намын лидер эмэгтэйчүүдийн нэгд тооцогдож иржээ.

 

Ховд аймгийн унаган хүүхэд тэрээр 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын УБИС-ийг төгссөн гэнэ. Улс төр судлалын багш, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. 2004 онд Удирдлагын академи, 2008 онд Тагнуулын ерөнхий газрын Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Удирдахуйн ухааны магистр цолтой.

Улс төрийн карьер нь тасралтгүй өсөлттэй тэрээр 1992-1997 онд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, 2000-2004 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, 2004-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа тэрбээр төсвийн олон сая төгрөгийг хувьдаа завшсан нь аудитын шалгалтаар илэрсэн хэмээн ажлаас нь огцруулж байжээ.

Тодруулбал, "2006 онд Нийслэлийн аудитын газраас Сvхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт 2005 оны 12-р сарын 31-ээр тасалбар болгон гаргасан тєсвийн санхүүгийн тайланд аудит хийжээ. Аудитын дүнгээр тус байгууллага нь Тєсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 12.1.1, 14.1..5 заалтуудыг зєрчиж батлагдсан төсвөөс 223.4 сая төгрөг илүү зарцуулсан нь Тамгын газрын нийт зардлын 38.8 хувь, Орон нутгийн гүйцэтгэлийн зардлын 28.1 хувийг эзэлж санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт өгөхөд нөлөөлсөн” хэмээн дүгнэлт гарч байжээ.

Энэ мэтийн олон зөрчил гаргасанаас хамгийн том нь тэрээр цалингын хүснэгтээр өөртөө 10 сая төгрөг бичин бэлнээр авч байжээ. Засаг дарга гэдэг бэлэн мөнгө авах нь бүү хэл цалингийн хүснэгтэд ч хүрэх эрхгүй хүн гэнэ. Тэрээр энэхүү 10 саяын хэргээ эмзэг бүлгийн иргэдэд гэр олгох нэрээр хаасан байдаг. Дүүргийн Засаг дарга байхаасаа л элдвийн хэрэгт орооцолдож олон ч удаа огцорч, хүн огцруулж хор найруулахдаа гаршсан тэрбээр төсвийн олон сая төгрөгийг "Эв нэгдлийн сүм" буюу Мүүний шашнаас эрхлэн гаргадаг “Агуу үндэстэн” сэтгүүлийн дансанд оруулсан нь илэрч байв.

Түүнийг МАН-ын хотын фракцийг тэргүүлдэг М.Энхболдын хүн гэж ярьдаг бөгөөд 2004, 2008 онуудад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. 2009-2012 оны хооронд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогчоор мөн ажиллаж байгаад УИХ-д нэрээ дэвшүүлсэн ч амжилт олоогүй. 2012 оны сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй Ц.Цогзолмаа асуудал үүсгэж хэсэг явсан ч эцэст нь ялагдлаа хүлээн зөвшөөрсөн. Сонгуулийн сурталчилгаандаа эх хүний гэгээлэг дүр гаргахыг зорьсон тэрбээр хүүхдээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон гэдгийг ч үл ойшоосон гэдэг.

Ямартаа ч 2016 онд УИХ-ын сонгуульд НАМЭХ-ны төлөөлөл болон нэр дэвшиж, ялалт байгуулан өдгөө УИХ-ын эрхэм гишүүний “сэнтий”-д залраад буй. “Монгол Улсын Засгийн газар тогтвортой байх ёстой. Хариуцлага алдсан сайд нарыг ажлаас нь халж, Засгийн газрыг хэвээр үлдээх нь зүйтэй” хэмээн саяхан л ярилцлага өгч байсан тэрээр одоо БСШУС-ын сайдад нэр дэвшээд байна.

Мөн тэрбээр сайдын албан тушаалд очсон даруйдаа яамны дотор “идээ бээр” болон бугшсан, гадаадын төсөл хөтөлбөрүүдийг “идэж” сурсан газар хэлтсийн дарга нарыг шууд солино гэдгээ зарлаад амжлаа. Мэдээж төрийн ажлыг хувийн болгож сурсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцож чадвал сайн хэрэг. Гэтэл дүүргийн Засаг дарга хийж явахдаа л санхүүгийн асуудалд орооцолдож, Аудитаар баримт нь илэрч байсан Ц.Цогзолмаа гишүүн бүхэн бүтэн яам толгойлоод, гадаад дотоодын төсөл хөтөлбөртэй танилцаж, “сэм идэх” төлөвлөгөө хэрэгжүүлдэг төрөлх зан нь хөдлөх юм биш байгаа. Магадгүй “явах замын садаа” болно хэмээн БСШУС-ын яамныханд эрхтэн сануулга өгч хатуу хандахаа илэрхийлж байгаа ч м билүү, хэн мэдлээ. Хардах эрхээ гэж...