БСШУСЯ-ын сайдаа урьсан "Залуу мөрдөгчид" МУСК 11 сарын 1-нд нээлтээ хийнэ

 

Монголд өнөөдөр хүүхдийн хүмүүжилд нөлөөлхүйц агуулга бүрэн утгаараа хараахан хийгдэж чадахгүй байна. Учир нь хүүхдийн кино төдийлөн ашиггүй байдаг учир ихэнх кино компани, продюсерууд төдийлөн эрсдэлтэй гэж үзэж уг төрөл жаанарын кино ховор хийдэггүй юм. Харин хэн хүүхдийн кино, хүүхдийн уран бүтээл рүү орж байна вэ гэвэл хүүхдүүдийнхээ ирээдүйд нь санаа зовсон, тэдэнд ямар нэгэн байдлаар дэмжлэг тусалцаа, боловсролыг нь дээшлүүлчих юмсан гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүс л үүнийг бүтээж байна. Манай баг хамт олон тэдний л адил. 

 

"Залуу мөрдөгчид" МУСК-ыг хийх болсон гол зорилго, шалгааныг ноён С.Чулуунтогтохоос тодоруулбал: 

2017 оныг байлдан дагуулсан, үзэгчдийн сэтгэлд нийцсэн уран бүтээл бол "Про стар" филмийн "Сайн аав" уран сайхны кино гэж дуу нэгтэй хүн бүр хэлнэ. Тэгвэл "Сайн аав" киноны уран бүтээлчид буюу "Про стар" филмийн уран бүтээлчид 11-р сарын эхэнд цоо шинэ уран бүтээлээр үзэгч та бүхэнтэйгээ учран золгох аж. Уг бүтээл нь "Залуу мөрдөгчид" адал явдалт кино нэртэйгээр алдарай бяцхан хүүхдүүдэд маань үзэх юмгүй боллоо гэж кино шүүмжлэгч, алтан үеийхний жинхэнэ хүлээлт болж байгаа юм.

Хүүхдүүдэд сургамжтай, үлгэр дуурайлал үзүүлэхүйц киног бүтээж байна гэж уран бүтээлчид нь ам гарч байсан удаатай. Уг киноны продюсераар"Про стар" филмийн захирал С. Чулуунтогтох ажилласан бол найруулагчаар нь "Сайн аав" киноны зохиолч,найруулагч С. Бүжин гэх бүсгүй ажиллаж, МУГЖ: Н.Нэргүйбаатар, МУСТА: Ж. Буянтөгс нар болон Сайн аав киноны Д. Амаржаргал, гол дүрийн Д. Энхжин, Б. Хачиун,Э.Индра мөн Жүжигчин Д. Энхбат нараас гадна олон чадварлаг шинэ залуу жүжигчид тоглосон байна.

"Залуу мөрдөгчид" МУСК маань олон хүүхдүүдэд хэрхэн зөв нөхөрлөх, аливаа асуудлыг ул суурьтай яаж шийдвэрлэх, дэл сул ярианд итгэх нь ямар үр дагвартай байдаг, харилцааны соёлын талаарх, мөн цаашид хэрхэн хувь хүн болон хүмүүжих зэрэг олон ач тустай кино болсон. Цөөн үгээр хэлбэл кино урлагаар дамжуулан хүүхдийн хүмүүжилд, сэтгэхүйд яаж нөлөөлж болдогийг харуулах зорилготой. Бид киногоо БСШУСЯ-ны Сайд удирдах албан тушуултай хүмүүс үзэж энэ тал дээр цаашид анхааран ажиллаасай гэж хүсэж байгаа. Тиймээс бид киноныхоо нээлтийн урилгаа илгээнэ гэж бодож байна. Мөн тэрээр бидний хийсэн бүтээлийг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж үзээрэй. Хүүхдүүдэд тань юу дутагдаж байгааг та энэ киноноос мэдрэх болно гэсэн юм. 

Ингээд албан бус киноны интрог хүргэж байна.