У.Хүрэлсүх: ШШҮХ-г 0-15 насны хүүхдүүдийг ҮНЭГҮЙ үздэг болгоно

УИХ-ын чуулган үргэлжилж байна.  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг"Таван настай хүүхэд хүчирхийлэлд өртөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд очиход 10 мянган төгрөгөөр үзнэ гэсэн энэ журмыг Ерөнхий сайд та эргэн хармаар байна. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 10-н төгрөгний төлбөрөө төлөхгүй бол хэнд ч үйлчилдэггүй гэдэг журмыг гаргасан юм билээ. Ерөнхий сайд энэ асуудалд хариулт өгөөч" гэв


Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөөд ирж байхад  төр нь 10 мянган төгрөг нэхээд зогсож байна гэдэг бол үнэхээр гутамшиг. Бид бүгд үр хүүхэдтэй хүмүүс. Үр хүүхэдтэй хүмүүс алга тэнийлгэх ёстой биз дээ. Гурван сайдын хамтарсан тушаалыг би хүчингүй болгоно. Улсын төсөвт нийслэлээс 5 сая төгрөг цуглардаг юм байна.  0-15 насын хүүхдүүдийг үнэ төлбөргүй үздэг байх зарчим руу би шилжүүлнэ. 2017 оны эхний есөн сарын байдлаар нийтдээ 1188 хүүхэд шүүх эмнэлэгт хандсан байна лээ.Хамгийн эхэнд энэ асуудлыг цэгцэлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.