Л.БЛАНКФЕЙН: БИТКОЙНЫ ТАЛААР ХАРААХАН ШИЙДВЭР ГАРГААГҮЙ БАЙГАА

Уолл стрийтийн акулуудын нэг болох Голдман сакс хөрөнгө оруулалтын банк биткойны арилжааны үйл ажиллагаа эхлэх эсэх асуудлаар судалж буй талаар мэдээлэл нийтлэгдсний дараа тус компанийн Гүйцэтгэх захирал энэ чиглэлээр хараахан шийдээгүй байгаа тухайгаа Твиттерт жиргэсэн байна. Ллойд Бланкфейн “ Би биткойны тухай бодсоор л байна. Зөвшөөрөх эсвэл татгалзах талаар ямар ч шийдвэр гаргаагүй байгаа. Гэхдээ алтыг цаасан мөнгөөр солиход хүн төрөлхтөн бас эргэлзэж байсныг мэдэж байна” гэж жиргэжээ.
Уолл стрийт журнал сэтгүүл үүний өмнөх өдөр нь Голдман сакс банкийг биткойн арилжааны үйл ажиллагаагаа эхлэхээр эхний шатны бэлтгэлээ хангаж эхлээд байгаа тухай мэдээллээд байсан юм.

 

https://trade.mn/mn/news/content/35